Шадар сайд Я.Содбаатар халдваргүй бүсэд хичээл, сургууль оруулах уу гэсэн сэтгүүлчийн асуултад хариуллаа.
Тэрбээр “Одоогоор Их, дээд сургуулийн цахим сугалт явж байна. ЕБС-ын улирлын амралт хоёрдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. Хоёрдугаар сарын нэгнээс халдваргүй бүс нутгуудад цахим, танхимын сургалтыг хослуулж явуулахаар тооцож байгаа. Гэхдээ нөхцөл байдал яаж эргэхийг бид мэдэхгүй. Тиймээс тухайн үедээ шийдвэрээ гаргаад явна. Холбогдох бэлтгэлээ хангаж ажиллаж байна” гэлээ.
Халдваргүй бүсүүдэд сургууль, цэцэрлэгийн сургалтыг цахим болон теле хичээлтэй хослуулан явуулна гэж Шадар сайд Я.Содбаатар хэллээ.