“Ачтан Элит Клиник” эмнэлгийн эмч, ажилчдаас коронавирусийн батлагдсан тохиолдол гарсан байна.
Тиймээс тус эмнэлгээр 2020 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 2021 оны нэгдүгээр сарын 5-н хүртэл үйлчлүүлсэн иргэд өөрсдийгөө яаралтай тусгаарлаж зарлан мэдээллийн дагуу шинжилгээнд хамрагдах шаардлагатайг холбогдох эх сурвалж мэдээллээ.