Нэгдүгээр сарын 9-ний өдөр 22993 хүнд PCR шинжилгээ хийснээс 21 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна.
Халдвар илэрсэн 21 хүнээс:
- Афганистанаас ирсэн нэг энхийг сахиулагч
- ХӨСҮТ-ийн нэг сувилагчаас
- БГД-6-р хорооны хоёр дахь давтан шинжилгээнд 8 хүнээс
- Мөнххада ХХК нэг ажилтан, гэр бүлийн дөрвөн хүн
- Ачтан эмнэлгийн нэг ажилтан
- Ачтан эмнэлгийн гэр бүлийн хавьтал нь Сонгдо эмнэлгийн лабораторийн эмч
Сонгдо эмнэлэгт хавьтал байгаа учраас нийт эмч ажилчид, зааланд үйлчлүүлж байсан 160 хүнээс шинжилгээ авсан. Шинжилгээ үргэлжилж байна.
Улаанбаатарын дотоодын халдвар 603, улсын хэмжээнд дотоодын халдварт 929, зөөвөрлөгдсөн 409, нийт халдвар 1429 боллоо. Үүнээс 66,7 хувь буюу 896 хүн эдгэрсэн байна.
Нийт эмчлүүлж байгаа 522 хүн байгаагаас:
- Биеийн байдал маш хүнд 2
- Хүнд 13
- Хүндэвтэр 127
- Хөнгөн 380 хүн байна.
101, 86 настай хүмүүс Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байна.
Ачтан эмнэлгийн нийт тохиолдол 45, Мөнххада ХХК-ийн найман ажилтан, гэр бүлийн 16 хүн халдварт нийт 24 тохиолдол бүртгэгдсэн байна.