Засгийн газрын зогсоосон олон хууль дунд Хамтын тэтгэврийн тухай хууль багтсан. Энэ хуулийг зогсоосон нь Үндсэн хууль зөрчиж байна хэмээн зарим ахмадууд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан байна. Энэ тухай ахмад сэтгүүлч Г.Аким гуай мэдээллээ.
Мөн тэрээр \” Энэ хуулийг хүчингүй болгосон нь Үндсэн хуулийн 16.3, 16.5, 19.1 дэх зүйл заалтыг зөрчиж байна гэж үзжээ. Хамтын тэтгэврийн хууль дэндүү шударга, хэнийг ч гомдоохгүй хууль болсон байсан. Гэтэл \”Насны хишиг” хөтөлбөр гэж насаар нь ялгаварлах гэж байна. 60-70 нас хүртэл юу ч байхгүй. Үндсэн хуульд нас, хүйс, шашин шүтлэг, яс үндэс ялгаварлахгүй гэсэн байдаг. Биднийг ингэж дорд үзэж болохгүй. \”Хишиг” гэж нэрлэсэн байх юм. \”Хишиг” гэдэг чинь өөрөөсөө бэлэг маягаар өгөхийг хэлдэг. Тарааж байгаа энэ мөнгө чинь бидний нийгмийн даатгал гэж насаараа улсад төлсөн мөнгө. Гэтэл бидний өгсөн мөнгийг буцаагаад өгөхдөө \”Хишиг” нэрээр өгч байна. Бид тэнэг улсууд биш шүү” гэв.