Словенийн Химийн үндэсний хүрээлэнгийн мэргэжилтнүүд өөрсдийн гаргаж авсан коронавирусний вакциныг ашиглан хамрын цацлага бүтээхээр төлөвлөж байна гэж тус улсын Хэвлэлийн агентлаг мэдээлжээ.
“Энэ технологи нь шинжлэх ухаан, техникийн үүднээс сонирхолтой бөгөөд бусад вирус, вакцинд ч ашиглаж магадгүй. Ийнхүү бид ирээдүйд дэгдэж болзошгүй цар тахалд бэлдэж байна” гэж хүрээлэнгийн эрдэмтэн Роман Ерал ярьсан байна. Түүний хэлснээр, хүрээлэнгийн мэргэжилтнүүд “вакцин шиг вирусээс хамгаалдаг, вакцин хийлгэхээс айдаг хүмүүст зориулагдсан” хамрын цацлага бүтээхээр төлөвлөж байгаа аж.
Ералын ахалж байгаа эрдэмтдийн баг плазмидын ДНХ дээр үндэслэн хүний эсэд вирусний уураг үйлдвэрлэж, үр дүнд нь эсрэг биет, хамгаалалтын Т эсүүд бий болдог, вирусний уургийн кодыг агуулсан вакцин боловсруулсан байна. Эрдэмтэд вакцинаа хулгана, мэрэгч амьтдад амжилттай туршсан боловч хүний биед эмнэлзүйн туршилт хийх хөрөнгө олж чадаагүй байна.