Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 48а байр, 5 дугаар хороо 205 дугаар байр, 14 дүгээр хороо “Шинэ үе” хотхоны 102 дугаар байранд хөл хорио тогтоож цагдаагийн хамгаалалтад авлаа.
Яг одоо тухайн байрнуудын иргэдийг шинжилгээнд хамруулах, ариутгал халдваргүйжилт хийх иргэдийг мэдээ, мэдээллээр хангах ажлыг дүүргийн шуурхай штабаас зохион байгуулж байна. Тусгаарлалтад орсон иргэд,
- Эм болон эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл авах бол 1800-1883
- Хүнсний тусламж, хүргэлттэй холбоотой мэдээлэл авах бол 83023366
- Бусад асуудлаар мэдээлэл авах бол Баянзүрх дүүргийн онцгой комиссын Шуурхай штабын 80535063, 93190092 утсанд хандаж зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой гэж тус дүүргийн Онцгой комисс мэдээллээ.