Энэ сарын 11-23-нд нийслэлийг Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхтэй холбоотойгоор цагдаагийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү хэлэхдээ “Нийт цагдаа болон дотоодын цэргийн алба хаагчид өмнө нь ажиллаж байсан шигээ гудамж талбай, олон нийтийн газраар эргүүл хийж, явганы болон тээврийн хөдөлгөөнд хязгаарлалт зохицуулалт хийж ажиллана.
Иргэд та бүхэн үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчдын шаардлагыг биелүүлж хүндэтгэлтэй хандан, гэртээ байж, бусад дүрэм журмаа мөрдөхийг хүсэж байна.
Хөл хорионы үед орон байраар хангаж гэр орондоо архидан согтуурах нь тухайн хүмүүсийн ухамсрын асуудал.
Тиймээс энэ хүнд цаг үед гэртээ олон хүн цуглуулахгүй, амны хаалтаа тогтмол зүүх, гэр орноо ариутгаж, хайртай дотнын хүмүүсээ хамгаалаарай” гэв.
Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг иргэд цагдаагийн байгууллагад мэдээлэх үүрэгтэй болохыг сануулж байна.