УИХ-ын гишүүн Д.Ганбат Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаарх мэдээллээ өөрөө хийгээгүйд дургүйцлээ илэрхийлэв.
Тэрбээр “Өнөөдөр Ерөнхий сайдын цаг ч өөрөө алга. Асуудалд яаж хандаад байгаа юм бэ? УИХ ард түмний төлөөлөл. УИХ-ыг үл тоомсорлоод байна уу эсвэл АН-ын бүлгийг үл тоогоод байгаа юм уу?
Ерөнхий сайд нэг их сайн ажил хийгээд байгаа юм байхгүй. ЗГХЭГ-ын даргыг тавиад, муугаараа байх гэж байгаа юм уу гэж Ерөнхий сайд болж байхад нь хэлж байсан. Манай улсын эдийн засаг нийт 10 хувиар унасан. Түүхэнд өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй” гэлээ.
Ерөнхий сайд хүндэтгэх шалгааны улмаас чуулганд оролцоогүйг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлээд салбарын сайд мэдээллийг танилцуулсан юм.