Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр /2021.03.24/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Одон орон, геофизикийн хүрээлэнгийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын дарга, доктор М.Өлзийбат “Өчигдөр 22:46 цагт Говьсүмбэр аймгийн Баянтээл сумаас хойш 24 км зайд 5.5 магнитудын газар хөдөлсөн. Энэ газар хөдлөлт голомтодоо 6-7 магнитуд үүссэн. Энэ чичирхийлэл Улаанбаатар хот, Говьсүмбэр аймгийн Чойр, Баянтээл, Дундговь аймагт мэдрэгдсэн. Улаанбаатар хотын хувьд олон хүн мэдрэгдсэн. Ерөнхийдөө 3-5 баллын чичиргээ мэдрэгдсэн гэх тооцоолол байна. Монгол орны хувьд 2021 он гарснаас хойш 58 мянган удаа газар хөдөлсөн. Үүнээс хүнд мэдрэгдсэн хүчтэй газар хөдлөлт бол 14 байна. Газар хөдөлсөн бүсэд анхны хүчтэй газар хөдлөлт болсон байна. Өнгөрсөн өдөр хөдөлсөн газар хөдлөлт Улаанбаатар хот, Дархан-Уул, Дундговь, Хэнтий, Булган, Төв аймагт мэдрэгдсэн” гэх мэдээллийг өглөө.
Түүнчлэн “Монгол Улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд багтдаг. Үүнийг 1900-2000 оны хооронд дэлхийд тэмдэглэгдсэн асар хүчтэй газар хөдлөлт дөрвөн удаа болсон байдаг юм. Манайх хүн амын нягтаршил багатай болохоороо хохирол бага амсаж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Ханх суманд хүчтэй газар хөдлөлт болсон. Гэхдээ хүн ам цөөн болохоор хохирол бага амссан. Сүүлийн үед хүн амын нягтаршил ихсэж байна. Ийм газар хөдлөлт болоод байна. Ямартай ч газар хөдлөлтийн аюулаас сэргийлж, урьдчилж тооцоолж, байшин барилгаа зөв барих нь л чухал юм” гэж ярилаа.