Эрүүл мэндийн даатгалын edaatgal аппликэшнийг гар утсандаа суулгаснаар дараах үйлчилгээг авч болно.
Үүнд:
- Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ хамгийн хялбар төлөх, хурдан баталгаажуулах,
- Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллээ харах, хянах,
- Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомж,
- Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээний мэдээлэл,
- Хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалт, даатгалаас хөнгөлөх хувь хэмжээ,
- Эрүүл мэндийн даатгалын гэрээтэй байгууллагуудын хаяг, байршил,
- Эрүүл мэндийн даатгалын талаарх мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.
Доорх зааврын дагуу edaatgal аппликэшнийг гар утсандаа суулгахыг ЭМДЕГ-аас зөвлөлөө.
ЗААВАР:
Амбулаторийн тусламж үйлчилгээний төлбөрийг 100% хариуцдаг
Амбулаторийн тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг нь 100 хувь хариуцахаар заасан байна.