Коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хоёр дахь тунгаа хийлгэж байгаа иргэд хамрагдсаар үндсэндээ зорилтот бүлэгтээ хүрч байна хэмээн Монгол улсын Засгийн газар үзэж байна. Зөвхөн өнөөдрийн 16 цагийн байдлаар Улаанбаатар хотын 43.683 иргэн хоёр дахь тунгаа хийлгэжээ.
Харин маргаашаас буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 28-наас вакцины эхний тунд 18-аас дээш насныхан гэрт ойр цэгүүдэд очиж хамрагдах юм байна. Вакцины татан авалт ахицтай байгаа учир дархлаажуулалтыг эрчимжүүлж байгаа аж.