Монгол Улсын Их Хурлын гишүүд 2021 оны тавдугаар сарын 5-ны өдрөөс Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж эхэлсэн.
Хүний эрхийн үндэсний комиссын төлөөлөл өчигдөр тэдэнтэй очиж уулзан, нөхцөл байдалтай танилцжээ. Үүний дараагаар Цагдаагийн ерөнхий газрын даргад шаардлага хүргүүлсэн байна.
Тодруулбал,
- Өлсгөлөн зарлаж буй иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж, дулаан хуурай, дэвсгэр хучлага, хувцас, салхины хаалтаар хангах, бие засах, халуун ус уух боломжийг бүрдүүлэх
- Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай үзүүлэхийг шаарджээ. Мөн энэхүү шаардлагын дагуу арга хэмжээ авч, энэ талаараа нэг хоногийн дотор ХЭҮК-т хариу ирүүлнэ үү гэжээ.