Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 737 сорьцод коронавирус илэрлээ. Ингэснээр нийт халдварын тохиолдол 43538 болж байна. Шинээр илэрсэн тохиолдлуудыг задалбал Улаанбаатарт 681, хөдөө орон нутагт 53, эмнэлгээс шалтгаалсан гурван халдвар тус тус бүртгэгдсэн байна.
Хоногт 1291 хүн эдгэрч нийт эдгэрэлтийн тоо 28533 болжээ. Тухайлбал, сүүлийн 24 цагт 353 хүн эмнэлгээс эдгэрч гарсан бол гэрийн ажиглалт, тусгаарлалтаас 938 хүн эдгэрч гарсан байна.
Харамсалтай нь сүүлийн 24 цагийн хугацаанд 11 иргэн коронавирусийн халдвараар нас барлаа. Улсын хэмжээнд нийтдээ 153 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барагсдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 53 тохиолдол бүртгэгдсэн. Халдварын тоог задалбал:
-Баян-Өлгий аймагт 2,
-Увс аймагт 2,
-Завхан аймагт 7,
-Хөвсгөл аймагт 5,
-Архангай аймагт 3,
-Өвөрхангай аймагт 9,
-Сэлэнгэ аймагт 5,
-Орхон аймагт 8,
-Дархан-Уул аймагт 3,
-Төв аймагт 9 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийтдээ 4888 хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 2804, хүндэвтэр 1484, хүнд 475, маш хүнд 125 хүн байна. Харин коронавирусийн халдвараар хөнгөн өвчилсөн 7193 хүн гэрийн тусгаарлалт, ажиглалтад эмчилгээ хийлгэж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 116,117 хүн “COVID-19”-ийн эсрэг вакцинд хамрагдлаа. Ингэснээр нийт 1.3 сая гаруй хүн вакцины нэгдүгээр тунд, 589 мянган иргэн хоёрдугаар тундаа тус тус хамрагдаад байна.