Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тодруулбал Засгийн газар 100 хоногийн ажлаа тайлагнах үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр энэ хэргийн захиалагчаар Э.Бат-Үүлийг татсан. Ц.Амгаланбаатар 2014 оноос хойш Э.Бат-Үүлийн талаар ярьсан. Э.Бат-Үүлээс байцаалт авах ёстой байтал ямар ч байцаалт аваагүй” гэж хэлсэн.
Тэгвэл үүнтэй холбогдуулан Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өнөөдөр хариу мэдэгдэл хийж байна.