УОК-ын Шуурхай штаб өнөөдөр хуралдаж, үйл ажиллагааг нь хязгаарласан байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттай нээх шийдвэр гаргажээ. Энэ талаар УОК-ын Шуурхай штабын нарийн бичгийн дарга Т.Баярхүү болон хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг нар мэдээлэл хийлээ.
Тавдугаар сарын 15-наас буюу маргаашаас эхлэн вакцины давтан тунгаа хийлгээд 14 буюу түүнээс дээш хоносон иргэдэд аж ахуйн нэгжүүд нээлттэй байлгах шийдвэр гаргажээ.
УОК-ын Шуурхай штабын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Маргаашаас эхлэн кофе шопыг танхимаар үйлчилнэ. Ингэхдээ заал, танхимын 50 хувийг дүүргэлттэй иргэдэд үйлчилнэ. Мөн бүх төрлийн сургалтын танхимууд 10 хүртэлх хүнтэй нээнэ. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв заал, танхимын 50 хувийн дүүргэлттэй ажиллана. Мөн бассэйны үйл ажиллагааг нээж байна” гэлээ.
Ажиллаж эхлэх байгууллагууд:
Кофе шоп
Сургалтын төв
Фитнесс
Бассейн