Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 9-нд явагдана. Энэ удаагийн сонгуульд парламентад суудалтай гурван нам оролцож байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2-т заасны дагуу санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн хэсгийн хороодыг байгуулах ёстой. Тиймээс СЕХ тавдугаар сарын 10-наас өмнө сонгуулийн хэсгийн хороодыг бүрэн байгуулж дуусжээ. Аймаг, нийслэлийн 22, 330 сум, есөн дүүргийн 2087 хэсгийн хороодод нийт 18647 төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч ажиллах юм байна. Түүнчлэн сонгуулийн автоматжуулсан системийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах мэдээллийн технологийн 31 багт 148 гишүүн, санал авах байруудад нийт 2481 даамал ажиллах юм байна.