АН нь Алтангадас, МоАх, \”Шонхор\”, \”МҮАН\”, \”Кроун\”, \”МоАН\”, \”Нэг ардчилал\” зэрэг олон фракциас бүрдэлтэй. Тэгвэл Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд \”нэг ардчилал\” фракц татан буугдсанаа албан ёсоор зарлалаа. Тус фракцид УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, М.Батчимэг, Л.Гантөмөр нар хамаардаг байв. \”Нэг ардчилал\” фракц нь намынхаа бусад гишүүддээ хандан АН албан тушаал дээр нэгддэг биш, үнэт зүйл үзэл бодлоороо нэгддэг нам болох ёстой хэмээн уриалж албан ёсоор татан буугдсанаа зарлаж байна гэжээ.