ХҮҮХДИЙГ КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ААС СЭРГИЙЛЬЕ!
Манай улсад одоогийн байдлаар коронавируст халдвар (КОВИД-19)-аар өвчилж буй гурван хүн тутмын 1 нь хүүхэд байна. Цаашид хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:
• Хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
• Айл хэсэхгүй байх
• 5-аас дээш хүүхдийг хамт тоглуулахгүй байх
• Автомат тоглоомын газарт хүүхдийг тоглуулахгүй байх
• Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх
• Хүүхдийг ам дамжуулан хооллохгүй байх
• Амны хаалт зүүлгэх
• Гарыг сайтар савандаж угаах
• 1-1,5 метрийн зай барих
• Хүүхдийн хоолойг сод, давсны уусмалаар ээлжлэн зайлуулах
• Хүүхдэд А,С,Д амин дэм өгөх
• Хүүхдийг тусад нь аяга тавагтай байлгах
• Сайн унтаж амруулах
– 3-5 насныхан 10-13 цаг
– 6-12 насныхан 9-12 цаг
– 12-аас дээш насныхан 8-10 цаг унтаж амрах
• Зөв хооллох
– Илчлэг сайтай хоол унд хэрэглэх
– Жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэх
– Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх
– Чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээг багасгах
– Халуун бүлээн шингэн ойр, ойрхон уулгах
• Агаар, ус, нараар хүүхдээ чийрэгжүүлэх
• Хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах
• Хүүхдийн тоглоомыг сод, давсны уусмалаар угааж цэвэрлэх
• Хүүхэдтэйгээ ярилцах, таагүй бодол, мэдрэмжийг хуваалцах.