Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дараах мэдээллийг өглөө.
Тэрээр “13-аас дээш настай хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулж байгаа. Тиймээс бид вакцинаа хийлгэсэн ахлах ангийн 20 хүртэлх хүүхдийг танхимаар хичээллүүлэхээр төлөвлөж байна. Эцсийн шийдвэр, тушаалыг БШУ-ны сайд гаргана. Дүүрэг, орон нутгийн зүгээс гарсан тушаалыг хэрэгжүүлж ажилладаг.
БЗД-ийн хэмжээнд Ерөнхий боловсролын 75 мянга гаруй сурагч, цэцэрлэгийн насны 37 мянга гаруй хүүхэд 2021-2022 оны хичээлийн жилд суралцана. Дүүргийн хэмжээнд төрийн өмчийн 35 сургууль, 51 цэцэрлэг, хувийн өмчийн 30 сургууль, 145 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.
Өнөөдрийн байдлаар 14, 44-р сургуулийн өргөтгөлийн барилгын ажил үргэлжилж байна. Мөн 2, 26-р хороонд шинэ сургууль, цэцэрлэгийн барилгын ажил 40-55 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ барилгыг есдүгээр сарын 12-нд багтаа ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
301, 302, 296, 297, 291, 63-р цэцэрлэгийн барилгын өргөтгөлийн ажил өрнөж дуусаж байна. Манай дүүрэг нийслэлийн томоохон дүүргийн нэг юм. 84, 133-р сургуульд анги дүүргэлтэд хүндрэлтэй байдал ажиглагдаж байна. Энэ намар хоёр ээлжээр хичээллүүлэхээр ажиллаж байна” хэмээв.