ОХУ-д гарч буй ойн түймрийн утаа өчигдрөөс дахин манай улсын төвийн бүсийн аймгууд, нийслэл хотыг дахин бүрхээд байна.
Үүний улмаас Улаанбаатарт агаарын чанар муудаж эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд хүрчээ.
Түймрийн утаа Хөвсгөл, Эрдэнэт, Дархан-Уул, Булган аймгийн нутаг дэвсгэрийг мөн бүрхээд байна.
Өнөөдрийн байдлаар ОХУ-ын Краснаярск хотод агаарын бохирдол хамгийн өндөр байгаа бол Улаанбаатар хот 17 дугаарт эрэмбэлэгджээ.
Европын Холбооны агаар мандлыг судлах Copernicus төслийн вэб сайтаас үзвэл Якутын түймрийн утаа энэ долоо хоногийн дунд хүртэл Монгол Улсын газар нутгийн төв болон зүүн хэсгийг бүрхэх төлөвтэй байгаа юм.