Америкийн тагнуулын алба Ковид-19-ийн гарал үүслийн талаарх тайлангаа нийтэлжээ. АНУ-ын тусгай алба коронавирус чухам хаанаас үүсэлтэйг тогтоож чадаагүй ч биологийн зэвсэг байгаагүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тагнуулын албандаа Ковид-19-ийн тархалтын бүхий л хувилбарыг, тэр дундаа амьтнаас хүнд халдсан эсвэл Хятадын лабораториос гаралтай эсэхийг шалгах үүрэг өгсөн юм. Мягмар гарагт тагнуулчид Ерөнхийлөгчид нууц тайлангаа танилцуулсан бөгөөд дээр дурдсан хувилбаруудын аль аль нь мөн гэх тодорхой дүгнэлт хийж чадаагүй байна.
Тайландаа коронавирусний анхны тохиолдол 2019 оны арваннэгдүгээр сард гарсан ба тухайн оны арванхоёрдугаар сард Уханьд анхны голомт үүссэн гэж үзэж буй талаар дурджээ. Түүнчлэн “Уг вирусийг биологийн зэвсэг болгон гаргасан гэж бид үзэхгүй байна” гэж тайландаа бичсэн байна.
Эх сурвалж: ВВС