Хичээлийн шинэ жил эхэлж, олон нийтийн хөл хөдөлгөөн эрчимтэй өрнөх болсонтой холбогдуулан ковидын халдвар нэмэгдэж байна.
Үүнтэй холбоотойгоор Шадар сайд С.Амарсайхан одоо Эрүүл мэндийн яаманд ажиллаж, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хэрэгжилтын талаар ЭМ-ийн сайд С.Энхболдтой санал солилцож байна.
Засгийн газар, УОК-оос халдварын тархалтыг зогсоохын тулд хатуу хөл хорио тогтоолгүйгээр халдвар хамгааллын дэглэмээ хатуу баримтлан, эдийн засгаа сэргээх, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зарчмыг баримтлан ажиллаж байгаа учир иргэд, ААН-үүд тал бүрдээ хичээж, үүрэг хариуцлагаа ухамсарлан ажиллах шаардлагатай байгааг ЭМ-ийн сайд яриандаа онцолж байв