Боловсрол шинжлэх ухааны яамнаас хоёр, гурван настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэр гаргасан.
Тодруулбал,цар тахлаас шалтгаалан 4,5 настай хүүхдүүд л цэцэрлэгт хамрагдаж байгаа билээ. Тэгвэл 2,3 настнуудыг цэцэрлэгт хамруулах, эсэхийг гурван 7 хоног хичээллэсний дараа шийднэ гэдгийг албаныхан хэлж байгаа. Гурван долоо хоног хичээллэсний дараа хүүхдүүдийн дунд халдвар хэр тархаж байгаагаас дээрх шийдвэрийг гаргах юм байна. Хэрвээ хүүхдүүдийн дунд халдвар тооцоолж байгаагаас их тархвал 2,3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй аж.
Учир нь цэцэрлэгүүдийн анги дүүргэлт хэтэрч нэг ангид 50-60 хүүхэд хичээллэдэг. 2,3 настнуудыг цэцэрлэгт хамруулахгүй, 4,5 настнуудын ангийг хоёр хувааж, нэг ангид 20-25 хүүхэдтэйгээр хичээллэж байгаа юм.