АНУ-ын Лас Вегас хотноо дөрвөн жилд нэг удаа зохиогддог оюуны спортын хамгийн том тэмцээн болох \”Memoriad-2016\” World Mental Olympics буюу оюуны олимпод Монголын баг түрүүллээ.
Америк, Герман, Солонгос, Япон, Энэтхэг, Их Британи, Австрали зэрэг дэлхийн 27 орны 167 шилдэг тамирчид ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын 13 төрлөөр гурван өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
Манай улсын хувьд эх орноо төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн тамирчид дасгалжуулагч нарын хамт амжилттай оролцлоо.
Багийн бүрэлдэхүүнд:
Тус тэмцээнд манай багийн 14 тамирчдаас 11 нь 4 алт, 6 мөнгө, 5 хүрэл нийт 15 медаль хүртэж дэлхийн хоёр дээд амжилтыг шинэчлэн тогтоож багаараа тэргүүллээ. Медаль авч чадаагүй тамирчид маань мөн л дэлхийн олон шилдгүүдийг ардаа орхин шагналт байрт шалгарч хүчтэй өрсөлдөгчид гэдгээ харуулсан юм.
Дэлхийн оюунаа гайхуулагч Монголын баг тамирчдад онцгойлон анхаарч дэмжлэг үзүүлсэн оюуныг дэмжигч \”Оюуны Ундраа Групп\”-ын хамт олонд болон \”Шилмэл загвар\” ХХК-д талархсанаа илэрхийлье.
Лас Вегас хотод байх хугацаанд Монголынхоо баг тамирчдад санаа тавьж тусалж дэмжиж байсан тус хотод ажиллаж, амьдарч буй элэг нэгтнүүддээ баярлалаа.
Тамирчдаа цаг наргүй бэлдэж амжилтынх нь үндэс болсон академийн багш нар, хичээл зүтгэлийнхээ үр шимийг үзэж буй тамирчдадаа дахин дахин баяр хүргэе.
эх сурвалж: gogo.mn