Серби улсад зохион байгуулагдах Боксын ДАШТ удахгүй болно.Тэгвэл Киргизстан улсаас Э.Цэндбаатарыг ДАШТ-нд өөрийн орны нэрийн өмнөөс тоглох санал тавьжээ. Хэрэв саналыг хүлээн авбал тэмцээнээс өмнө иргэншил өгч, ДАШТ-ний 60 кг жинд оролцуулах гэнэ. Мөн түүнийг цалинжуулж, байр, унаагаар хангах санал тавьсан байна. Одоогоор МУГТ Э.Цэндбаатар уг саналд хариу өгөөгүй байгаа аж.
Энд дуулгахад Монголын Боксын холбооны Удирдах зөвлөлөөс ДАШТ-д оролцох тамирчныг тодруулахын тулд Алдар нийгэмлэгийн тамирчин О.Тулга болон Э.Цэндбаатар нарын хооронд халз тулаан явуулахаар шийдвэрлэсэн.
Үүнийг дагуу халз тулаан энэ сарын 03-нд Эрдэнэт хотын Сэлэнгэ амралтын баазад болох байсан. Дүрмийн дагуу тамирчид эрүүл мэндийн үзлэгт орж, ОУХМ О.Тулга жиндээ тэнцсэн. Харин МУГТ Э.Цэндбаатар эрүүл мэндийн үзлэгтээ ирээгүй. Ингэснээр О.Тулга Серби улсад зохион байгуулагдах ДАШТ-ий 60 кг жинд Монгол Улсыг төлөөлж оролцохоор болсон юм.