Бээжин-2022” Өвлийн олимпын XXIV наадамд оролцох баг тамирчид /2022.01.31/ өмнөд хөршийг зорилоо.
Энэ удаагийн өвлийн олимпын наадамд 7 спортын 15 төрөлд 3000 орчим тамирчин өрсөлдөх бөгөөд манай улсаас цанын төрөлд Б.Ачбадрах, А.Энхтуул нар өрсөлдөнө.
“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын цанын төрөлд уралдах Монголын багийн тамирчин Ариунсанаагийн Энхтуул
Спортын төрөл: Цана
Төрсөн огноо: 1996.01.14
Амжилт: 2015, 2016 онд Васалофит олон улсын марафонуралдаанаас мөнгөн медаль, Максимаха спринт зайн уралдааны шагнал дөрөвдүгээрбайр, “Алмата-2017” дэлхийн залуучуудын Универсиад наадамд дөрөвдүгээр байр,Финландын Лахти хотод болсон насанд хүрэгчдийн “Б” зэрэглэлийн ДАШТ-ий 5 км-ынзайд дөрөвдүгээр байр эзэлсэн.
Цол зэрэг: ОУХМ
“Бээжин-2022” өвлийн олимпын наадамд оролцох эрхийг 2021оны ДАШТ-ий 5 км-ын зайд 13 дугаар байр эзэлж, 2021 оны ДАШТ-ий тэших техникийн 10 км зайд 29,20.6 цагийн амжилт үзүүлжээ.
“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын цанын төрөлд уралдах Монголын багийн тамирчин Батмөнхийн Ачбадрах
Спортын төрөл: Цана
Төрсөн огноо: 1994.12.21
Амжилт: УАШТ-ий таван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль
2018 оны насанд хүрэгчдийн “Б” зэрэглэлийн ДАШТ-ий 10 км-ын зайн уралдаанд хүрэл медаль
ДАШТ-д дөрвөн удаа оролцсон
Цол зэрэг: 2014 онд спортын мастер,
2015 онд ОУХМ
2015 онд ХХЕГ-ын Хилийн төлөө медаль
“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын эрх авахдаа 2021 оны ДАШТ-ий 10 км-ын зайд наймдугаар байр, FIS-ий олимпын оноо олгох тэмцээнд амжилттай оролцож, Монголын цанын спортын түүхэнд Дэлхийн цомд албан ёсоор оролцох эрх авав. Мөн “Алфен-2021” цомын аварга шалгаруулах тэмцээний 15 км-ын зайд Монголын цанын спортын түүхэнд хамгийн өндөр цагийн амжилт үзүүлсэн юм.