“Орфей” театрын найруулагч Мягмарнарангийн Батболдыг “Агуу зохиолч Ф.М. Достоевскийн медаль” -иар шагнахаар болжээ.
ОХУ-ын Соёлын яамнаас их зохиолчийн мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан гаргасан “Великий русский писатель Ф.М. Достоевский 1821-2021” хэмээх энэхүү медалийг улс орондоо Ф.М. Достоевскийн өвийг түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст хүртээж буй ажээ.
Найруулагч М.Батболд Монгол Улс болон ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой болон зохиолч Ф.М. Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан романаас нь сэдэвлэсэн “Гэм зэм” жүжгийг найруулан тавьсан нь үзэгчдийн талархлыг хүлээсэн билээ.