Авто замын хашлагыг давхар хийсэн зураг цахим орчинд тархаад буй. Уг асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээлэл хийж байна.
Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Хоёр давхар бродюрийг манайхаас хийгээгүй. Хувийн компани өөрийнхөө барилгын урд талд зогсоол хийхдээ давхарлаж хийсэн бродюр юм.
Энэ бол улсын төсвөөр эсвэл Авто замын хөгжлийн газраас хийгдээгүй ажил” хэмээн хэллээ.