ЖИН ХАСАХ ШИМ ТЭЖЭЭЛЛЭГ ШИДЭТ ЖҮҮС – СМҮҮТИ БЭЛТГЭХ 12 ЗӨВЛӨМЖ
1. Смүүтиг бэлтгэхэд ногоо ба жимсний орцонд чухал ач холбогдол өгөх шаардлагатай байдаг. Хүнсний ногоо нь үргэлж жимснээсээ илүү харьцаатай байвал зохино. Энэ нь цусан дах сахарын хэмжээг тэнцвэртэй байлгана.
2. Хоорондоо зохицдоггүй орцонд: сүү ба цитрусын төрлийн жимснүүд хоорондоо зохицдоггүй тул хамтад хэрэглэхгүй.
3. Хэрэв смүүтиг өтгөн найрлагатай болгохыг хүсвэл орцонд авокадо, чиа үр, чихэргүй тараг, хөлдөөсөн гадил, самрын тос зэргээс аль зохицохыг ашиглаарай.
4. Ногоон смүүти хийх орцонд брокколи, бууцай, өргөст 5 хэмх, цоохор майлз, ногоон алим ашиглаж болно.
5. Смүүтинд тод өнгө нэмдэг ногоо: хүрэн манжин, нэрс, үхрийн нүд, нэрс, бөөрөлзгене…
6. Смүүтиг шингэрүүлэгч орцонд: цэвэр ус, кокосны ус, самрын сүү (сахар нэмээгүй), овъёосны сүү, хөргөсөн ургамлын цай, органик буурцагны сүү зэргээс тохиромжтойг сонгон ашиглаарай.
7. Смүүтинд өвөрмөц амт нэмдэг орцонд: цагаан гаа, синнамон, задь, минт, нимбэг, какаоны нунтаг, ногоон алим, минт, синнамон, задь зэргээс тохиромжтойг сонгон ашиглаарай.
8. Смүүтинд чихэрлэг амт оруулдаг орцонд: лууван, банан, манго, ханборгоцой.
9. Хэрэв смүүтийг илүү зажлууртай болгохыг хүсвэл аягалаад дээр нь бага зэрэг буталсан самар, овъёосны нэвс, зорсон кокос, чиа үр цацаж болно.
10. Смүүти бэлтгэх орцонд ихэвчлэн хурдан шингэдэг жимс ногоо ордог. Смүүтийн орцонд дараах орцыг нэмсэнээр смүүтийн шингэх хурд (гликемийн үзүүлэлт) бууруулж цусан дах сахарыг хэвийн байлгах боломжтой. Үүнд: самар, самрын нухаш, авокадо, уургийн нунтаг.
11. Смүүтиг бэлтгээд өдөрт нь шинэхнээр нь хэрэглээрэй. Уухдаа аль болох амтыг мэдэрч амандаа удаанаар байлгаж бага багаар залгиж уугаарай. Энэхүү техник нь сайхан мэдрэмжийг төрүүлэхээс гадна, уусны дараа цадсан мэдрэмж төрнө.
12. Дэлгүүрээс савалсан смүүти худалдаж авч болох ч смуутинд амтлаг болгох үүднээс сахар, фруктозын хольц нэмж сахарын агууламж өндөртэй болсон байдаг.
Sarangua Coach