• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 5 сарын 5
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    ЦЕГ: Нийслэлд зам засвар, арчлалтын ажил гүйцэтгэдэг ТӨК-ийн удирдлагууд мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг илрүүллээ

    Улсын хэмжээнд төрөлт өмнөх оноос 5.7 хувиар буурчээ

    49 мянган төгрөгийн нүүрсийг 8 мянган төгрөгөөр борлуулах эрх олгосон албан тушаалтныг яллахаар шүүхэд шилжүүлжээ

    “Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна

    Татвар төлөлтөөрөө тэргүүлэгч 10 аж ахуйн нэгж

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих бүтээн байгуулалтын ажил өнөөдөр эхэлнэ

    Тавдугаар сарын 2-ноос автобуснаас буухдаа картаа төхөөрөмжид уншуулдаггүй болно

    ИРГЭН: Umoney картаас хасагдаж байгаа болон үлдэгдэл мөнгөний хэмжээг харуулдаггүй болсон байна

    Нийтийн тээврийн автобусны зогсоолын нэршлийг өөрчилжээ

    1000 төгрөгөөр гурван удаа дамжин суух, тухайн өдрөө дөрвөн удаа зорчих нь хэвээрээ гэв

    Дорнод, Сүхбаатар аймагт гарсан түймрийн гурвыг нь бүрэн унтрааж, нэгийг нь цурамд орууллаа

    Долоо хоногийн хугацаанд өнжмөл шар өвсний түймрийн 16 дуудлага бүртгэгдлээ

  • Улс төр
    Н.Цэрэнсамбуу: Нас барсан иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг үр хүүхдэд нь нөхөж олгоно

    Х.Баттулга: Монголчууд баялагтаа эзэн болж чаддаггүйд гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол С.Баярцогт

    А.Баяр: Х.Нямбаатар Монголын хаан болчихсон юм байна

    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахим шилжилт, мэдээллийн нэгдсэн системийг бий болгоно

    С.Цэнгүүн: МАН Харбины гэрээг ил болгохыг дэмжсэнгүй. Тэд хулгай хийснээ хүлээн зөвшөөрлөө

    Нийслэлийн МАН-ын хорооны хурал эхэллээ

    Нийслэлийн МАН-ын хорооны хурал эхэллээ

    С.Амарсайхан: Улсын бүртгэлийн газраас авдаг үйлчилгээний зургаан шат дамжлагыг нэг болгосноор авлига, хүнд суртал буурна

    Тавдугаар сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна

    Н.Учрал: Э.Батшугар сайд аа! Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг хэнтэй ч уулзахгүйгээр шийд

    Н.Учрал: Туулын хурдны замын төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар зогсоолоо

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

    Монголбанкны үнэт металлын худалдан авалт 6 дахь жилдээ буурав

    Киргиз улсын эдийн засгийн өсөлт тэднийг төв азийн шинэ “бар улс” болгох суурийг бэлдэж байна

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Мөнх оршихуй буй Наран, Саран

    Мөнх оршихуй буй Наран, Саран

    XIII–XIV зууны Монгол хатны малгай Тэнгэрлэг язгуур, төрийн сүр хүчний бэлгэдэл

    Баабар: Хүйстолгойн бичиг тайлагдсан уу?

  • Дэлхий дахинд
    Худаг булаацалдсан мөргөлдөөний үеэр олон хүн алагджээ

    Путин интернет сүлжээ тасалж буй шалтгаанаа террорист халдлагаас сэргийлэх гэж тайлбарлажээ

    АНУ Ормузын хоолойг бүсэлж, мина цэвэрлэх ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулж байна

    АНУ гал зогсоох тохиролцоог зөрчсөн тул Иран Ормузын хоолойг нээх боломжгүй гэжээ

    Трампын “гал зогсоох хугацааг сунгах” мэдэгдлийн дараа газрын тосны үнэ 98 ам.доллар болж буурчээ

    ОХУ-д ДОХ-ын халдвар тархалт эрс нэмэгдсэн тул хүн амын гуравны нэгийг жил бүр шинжилгээнд хамруулна

    Казахстан улс парламентаа “Хуралдай” гэж нэрлэхээр болжээ

    Виктор Орбан ялагдлаа хүлээн зөвшөөрлөө

    Виктор Орбан ялагдлаа хүлээн зөвшөөрлөө

    АНУ, Ираны хэлэлцээр амжилтгүй боллоо

    АНУ, Ираны хэлэлцээр амжилтгүй боллоо

  • Эрүүл мэнд
    Доктор Ж.Ганбаатар: Гадныхан биднийг хоёр хөлтэй жорлон гэж дооглож байна

    Люксембургийн эмч нартай хамтран хүүхдэд зүрхний мэс засал хийнэ

    Орон нутагт өсвөр насны охидын төрөлт их байна

    Архангай аймгийн эрүүл мэндийн төв ходоодны хорт хавдрыг эмчилдэг болно

    “Улсын нэгдүгээр төв эмнэлэг сонсгол бууралтыг эрт илрүүлэх шинжилгээг өнөөдөр бүх насны иргэдэд үнэ төлбөргүй хийж байна”

    Интермед эмнэлэг Японы IUHW групптэй стратегийн түншлэлийг эхлүүллээ

    14-18 насны 3000 сурагчид чих, хамар хоолойн эрүүл мэндийн суурь мэдлэг олгоно

    Судалгаагаар зэрлэг нэрс жимс нь зүрх, бодисын солилцоонд эерэг нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдлоо

    Нипах вирус яаж үүсдэг вэ?

    Нипах вирус яаж үүсдэг вэ?

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээний сонсгол хийвэл БНХАУ хилээ хааж, Монголоос нүүрс авахаа болих эрсдэл үүснэ

    Казахстаны тэргүүн тэрбумтан Тимур Турлов Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатартай халз нүүв

    М.Нарантуяа-Нара: Төрийн ордонд хүн зодсон гишүүдийнхээ ёс зүйг ярихгүй хэр нь бүх зүйл нь ил миний ёс зүйг ярьж байна

    Д.Баярхүү: Ярдаг нохойгоор айлгасан үйлчилгээ

    Дэд сайдууд зэс нь цухуйж, огцрох болзлоо хангалаа

    Д.Сумъяабазар: Би Д.Баясгалантай Б.Энхбаярыг би танилцуулж байсан. Гэтэл нэгнийгээ танихгүй, мэдэхгүй, огт уулзаж байгаагүй гэх зэргээр ярьж эхэллээ

    А.Амундра: Би зугтаагүй, ярих боломжоо ашиглах гэж л хүлээж байна

    Д.Сумьяабазараас Хууль зүйн сайд Б.Энхбаярт хаягласан “мэндчилгээ”

No Result
View All Result

Ерөнхийлөгч хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлыг тусгайлан хэлэлцэхийг Улсын Их Хурал, Засгийн газарт анхаарууллаа

by undesten
2022-05-13 12:35
in Онцлох мэдээ, Улс төр
0
Ерөнхийлөгч хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлыг тусгайлан хэлэлцэхийг Улсын Их Хурал, Засгийн газарт анхаарууллаа
SHARETWEET

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар мэдээлэл хийж үг хэлэв.

Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд аа,

Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд ээ,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Улс орны нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод” шилжих суурь реформын хүрээнд “100 жил-10 зорилт” хөгжлийн санаачилгыг Төрийн тэргүүн дэвшүүлсэн.

Энэ зорилт Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгалаа олсон нь сайшаалтай.

Дээрх 10 зорилтын нэг болох “Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох” зорилтыг хэрэгжүүлэхэд Та бүхний анхаарлыг хандуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын чуулганд оролцож байна.

Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол өрх байж ирсэн, цаашид ч байх учиртай.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал нь монгол хүн бүрийн аюулгүй байдалтай шууд холбоотой.

Хүнээ хамгаалъя, хүнээ хөгжүүлье гэвэл хүнсээ сайжруулах ёстой.

Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх суурь асуудлын нэг бол хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх явдал юм.

Хүнс эрүүл байвал монгол хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн хүчирхэг байна.

Тиймээс Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж, иргэдийн эрүүл зөв амьдрал, хүний бие махбодын хэрэгцээ шаардлагад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд, тогтвортой, хүртээмжтэй хангах нь онцгой чухал байна.

Эзэн богд Чингис хаан нэгэнтээ “Чи бусдын хийсэн хоолыг идэж, бусдын хийсэн хувцсыг өмссөн тэр цагт бусдын боол болсон хэмээн бодоорой” гэж айлдсан гэдэг.

Бидний өвөг дээдэс өнө эртнээс нүүдлийн мал аж ахуй эрхэлж хоол хүнс, дээл хувцас, эд зүйлсээ өөрсдөө үйлдвэрлэж, худалдаа наймаа эрхэлж, бусдаас хараат бус оршин тогтнож ирсэн олон зуун жилийн түүхтэй.

Социализмын үеийн он жилүүдэд ч аж үйлдвэрийн хөгжил эрчимжиж мах, гурил, сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоо зэрэг олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангаж ирсэн төдийгүй 1985 онд “Хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилтот программ”-ыг дэвшүүлэн хэрэгжүүлж байсан.

Өвөг дээдсийн сургаал, түүхэн туршлагаас харахад бид монгол хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангаж, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулж ирснийг илтгэж байна.

Чаддаг байсан зүйлээ чадахгүй болно гэдэг хөгжил, дэвшлээс ухарсан хэрэг юм. Үүнд л бид анхаарлаа хандуулж, алдаагаа засах учиртай.

Өнөөдөр дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдал, цар тахал, тээвэр логистикийн хүндрэл, ажилгүйдэл, ядуурал, бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт зэргээс шалтгаалсан хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал улс орон бүрийн нэн тулгамдсан сорилт боллоо.

Энэ нь цаашлаад дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилтод томоохон эрсдэл учруулж байна.

Өнөөдөр дэлхийн зах зээл дээр хүнс болон бордооны үнэ сүүлийн  14 жилийн хугацаанд байгаагүй хамгийн өндөр хувиар өсөөд байна. Ялангуяа, үр тариа, ургамлын тосны үнэ сүүлийн саруудад огцом өсөж, бага орлоготой иргэдийн амьжиргаа, хүнсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж байна.

Сүүлийн 15 сарын хугацаанд хөдөө аж, ахуйн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр 43 хувиар, түүн дотор үр тарианы үнэ 56 хувиар өслөө. Сүүлийн гуравхан сарын хугацаанд бордооны үнэ 20 хувиар өссөн байна.

НҮБ-ийн судалгаагаар 2021 оны байдлаар дэлхийн 53 орны 193 сая хүн ам хүнсний аюулгүй байдлын эрсдэлд орсон нь 2020 онтой харьцуулахад ганцхан жилийн дотор 40 сая хүнээр өссөн дүн гарчээ. Нөхцөл байдал энэ онд ч улам дордох төлөвтэй байгааг олон улсын байгууллагууд анхааруулж байна.

Хүнсний гол экспортлогч улсууд болох манай хоёр хөрш ОХУ, БНХАУ хүн амынхаа хүнсний хангамж, аюулгүй байдалдаа ихээхэн анхаарч байна. Тухайлбал, иргэдийн амьжиргаа, хүн амын өсөлт, насжилт, геополитикийн нөхцөл байдал зэргээс шалтгаалан БНХАУ-ын дотоодын хүнсний хангамжийн түвшин 2030 он хүртэл буурах эрсдэлтэй байгааг олон улсын байгууллагуудын судалгаа харуулж байна.

Манай улстай эдийн засгийн бүтцээрээ ижил төстэй гэгддэг Казахстан Улс гурил, үр тариа, мах, сүүн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг хэдий ч цаашид дотоодын хүнсний хангамж, аюулгүй байдалдаа онцгой анхаарч үр тариа, гурилын экспортоо хязгаарласан мэдээ байна.

Мөн дэлхийн томоохон үйлдвэрлэгч орны нэг болох Турк Улсад сүүлийн         20 жилд байгаагүй ихээр инфляц өсөж 70 хувьд хүрлээ. Энэ огцом өсөлтөд хүнс болон тээврийн үнийн өсөлт голлон нөлөөлжээ.

Манай стратегийн түнш улс болох Япон, Солонгос, Энэтхэг зэрэг улс ч хүнсний хангамж, аюулгүй байдалдаа онцгойлон анхаарч эхэллээ.

Ийнхүү дэлхий нийтээр хүнсний хангамж, аюулгүй байдал эрсдэлд орж байгаа учраас өнгөрсөн 04 дүгээр сарын 13-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллага, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Дэлхийн худалдааны байгууллага хамтарсан уриалга гаргаж, дэлхий нийтээрээ үүнд онцгой анхаарч, олон улсын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхийг санууллаа.

Эрхэм төрийн түшээд ээ,

Өнөөдөр манай улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ бараг тэн хагасыг, түүн дотроо хүнсний бүтээгдэхүүнийхээ  50 орчим хувийг гаднаас авч байна. Өнгөрсөн 2021 онд л гэхэд нэг тэрбум ам.доллараар хэмжигдэх хүнсний бүтээгдэхүүнийг импортоор худалдан авчээ.

Монголчууд бид мах, гурил, төмс гэсэн гурван бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байна. Энэ бол чамлахааргүй амжилт бөгөөд олон жилийн нөр их хөдөлмөр юм.

Гэхдээ гурилан бүтээгдэхүүний 33, хүнсний ногоо болон сүүн бүтээгдэхүүний 40 орчим, өндөгний  50 орчим хувь, загас, будаа, элсэн чихрээ 100 хувь, тахианы мах, ургамлын тос, бүр хүнсний давсаа хүртэл 100 хувь гаднаас авч байна.

Алийн болгон бид айлаас давсаа хүртэл гуйж амьдрах вэ.

Ганцхан жишээ дурдахад л олон зуун жилийн нүүдлийн мал аж ахуйн соёлтой, 70-аад сая малтай, сүү, сүүн бүтээгдэхүүнээрээ дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах нөөц бололцоотой манай улс өнөөдөр импортын хуурай сүүгээр хийсэн сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна.

Түүн дотроо нялх нярай, бага насны хүүхдүүд эх орондоо үйлдвэрлэсэн шим тэжээлтэй сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж чадахгүй байна.

Энэ манай улсын хүнсний үйлдвэрлэл, хангамжийн эмзэг байдал нь дэлхий нийтийг хамарсан цар тахал, олон улсын түвшинд үүсээд буй геополитикийн нөхцөл байдлын улмаас улам ихээр мэдрэгдэх боллоо.

Тухайлбал, манай улсын хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд 20 орчим хувиар огцом өсөж, инфляц 15 хувьд хүрч ард иргэдийн амьжиргаа, улс орны эдийн засагт хүндээр тусаж байна.

Цаашид ч дэлхий нийтийн хүнсний хангамж, нийлүүлэлтийн доголдол хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ нь манайх шиг хөгжиж буй улсын хүнсний хангамж, аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй байна.

Мөн хүнсний хангамж, нийлүүлэлтээс гадна хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал ч манай улсын үндэсний аюулгүй байдлын тулгамдсан асуудал болоод байна.

Үйлдвэрлэж, импортолж, экспортолж, борлуулж байгаа бүх хүнсний бүтээгдэхүүн эрүүл, чанартай байх ёстой. Итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадал хангалтгүй, хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн шинжилж чадахгүй байгаа нь манай улс хүнсний аюулгүй байдлаа бүрэн хянаж чадахгүй байгааг харуулж байна.

Хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн хангасан бүтээгдэхүүн хэрэглэдэг болохын тулд шат шатандаа хяналтаа чангатгаж, стандартаа мөрдүүлж, хүний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд харшилсан аливаа үйлдэлтэй хатуу тэмцэх ёстой.

Тухайлбал, хорт хавдрын нас баралтаараа манай улс дэлхийд тэргүүлж, чанаргүй хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлт их байгаа нь манай орны хүнсний чанар, аюулгүй байдалд аюулын харанга дэлдсэнийг харуулж байна.

Мөн НҮБ-ийн судалгаагаар манай улсын хүн амын 20 орчим хувь нь хангалттай хэмжээний шим тэжээлтэй хүнсээр хангагдаж чадахгүй байгааг онцолжээ.

Хүн амд шим тэжээлтэй хоол хүнс хүрэлцэхгүй байх асуудал нь хүнсний хангамжаас гадна ажилгүйдэл, ядуурал, өрхийн орлоготой ч шууд холбоотой юм.

Бид цаашид улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, түүн дотроо тогтвортой хөгжлийн хамгийн гол үзүүлэлт болох хүнсний хангамж, аюулгүй байдлыг эрс сайжруулахад урд урдынхаас илүү анхаарч, ихээхэн хүчин чармайлт гарган ажиллах шаардлагатай байна.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” үндэсний чуулганыг өнгөрсөн сард зохион байгуулж, чуулганаас гаргасан зөвлөмжийг Улсын Их Хурал, Засгийн газарт  хүргүүлсэн.

Төрийн тэргүүн Улсын Их Хурлын чуулганд үндэсний аюулгүй байдал, улс орны гадаад болон дотоод нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаар хоёр удаа хаалттай мэдээлэл хийсэн.

Мөн өнгөрсөн долоо хоногт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай зөвлөмж гаргалаа.

Үүнд Та бүхэн анхаарлаа хандуулж, судалж үзсэн гэдэгт итгэж байна.

Эрхэм нөхөд өө,

Өнгөрсөн 30 жилд хөдөө аж ахуйн салбарт төрийн зүгээс үзүүлсэн дэмжлэг тийм ч бага байгаагүй. Харин бодит үр дүн, ахиц дэвшил ямар байгааг та бүхэн дор бүрнээ тунгаан бодож, эргэцүүлэн дүгнэх нь зүйтэй.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний үнэлгээгээр “хүнсний аюулгүй байдлын холбогдох заалтууд хангалттай хэрэгжээгүй” гэж дүгнэсэн байна.

Энэ дүгнэлтээс үзэхэд нэн тэргүүнд төрийн бүх шатны байгууллага хоорондын ажлын уялдаа холбоо, нэгдсэн зохион байгуулалтыг сайжруулж, дор бүрнээ эрхэлсэн ажилдаа эзэн байж, сахилга, хариуцлагаа эрс чангатгахыг хатуу сануулж байна.

Орчин үеийн хөдөө аж ахуйн салбар нь олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай, аливаа эрсдэлд дархлаатай, өрхийн үйлдвэрлэлээс улс үндэстний үйлдвэрлэл хүртэл хүртээмжтэй, засаглал, санхүүжилтийн оновчтой тогтолцоотой байх ёстой.

Өөрөөр хэлбэл, манай улсын хөдөө аж ахуйн салбар нь эрүүл малтай, өндөр бүтээмжтэй, байгаль орчинд ээлтэй, суурь дэд бүтэцтэй, санхүү, даатгалын оновчтой тогтолцоотой, шинэ техник, технологийг нэвтрүүлсэн, мэргэшсэн хүний нөөцтэй, хувийн хэвшилд тулгуурласан байх хэрэгтэй.

Ийм учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу Улсын Их Хурал, Засгийн газар хүнсний хангамж, аюулгүй байдлыг онцгойлон анхаарч, тусгайлан хэлэлцэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгож,  тогтоолын төслийг өргөн барьж байгаа бөгөөд Засгийн газраас хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг Улсын Их Хуралд яаралтай горимоор оруулан, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Монголчууд бид ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, хүнсний хувьсгал хийцгээе.           

Өөрөөр хэлбэл, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, саримс, хүрэн манжин, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тосоор хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, цаашдаа элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс, жимсгэнээр хангах ажлыг эрчимтэй эхлүүлье.

Үүний тулд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санаачилга дэвшүүлж байна.

Энэ хүрээнд дараах суурь шинэчлэлүүдийг хийхэд анхаарах шаардлагатай байна.

Үүнд: 

  1. Монгол хүнсээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, хүнс экспортлогч улс болоход шаардлагатай эрх зүйн шинэчлэл хийж, Хүнс, хөдөө аж ахуйн тухай багц хуулийг батлан гаргах;
  1. Хөдөө аж ахуйн кластеруудыг хөгжүүлэх, хүнсний үйлдвэрлэлийн цогцолборууд байгуулах, түүхий эд боловсруулах, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо болон тээвэр логистикийн оновчтой сүлжээ хөгжүүлэх;
  1. Тариалангийн талбайг хашаажуулж, ойн зурвас байгуулж, эрчимжсэн газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх, хүн амыг хүнсний ногоогоор жилийн дөрвөн улирлын турш тогтвортой хангах хүлэмжийн цогцолбор, зоорины аж ахуйг нэмэгдүүлэх;
  1. Стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайн стратегийн байнгын нөөц бүрдүүлдэг болох, хүнсний аюулгүй байдал, хяналт, баталгаажуулалтыг боловсронгуй болгон итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлж, хүнсний аюулгүйн үзүүлэлтийг бүрэн шинжилдэг болгох;
  1. Мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх стратегийг сайжруулж, био бэлдмэлийн дэвшилтэт үйлдвэрлэлийг нэвтрүүлэн ойрын таван жилийн хугацаанд малын өвчингүй эрүүл бүс болох;
  1. Суурь дэд бүтэц болох ус, усалгаа, эрчим хүч, уур, дулааны найдвартай эх үүсвэрийг хангах, усны нөөцийг зөв зохистой ашиглах, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх;
  1. Шинэ техник, технологи, инновац нэвтрүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин, мэргэшсэн ажилчдыг үе шаттай бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллах орчныг бүрдүүлэх;
  1. Төсөв, санхүүгийн нөөц боломжоо бүрэн дүүрэн, үр дүнтэй ашиглаж, зах зээлийн зарчимд суурилсан татвар, даатгалын оновчтой, хүртээмжтэй тогтолцоо бий болгон, эргэлтийн хөрөнгийн болон урт хугацааны хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл, санхүүжилт, урамшуулал олгох, мөн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг түлхүү ашиглах;
  1. Тариалангийн зориулалттай газрын хэмжээг тэлэх, нэмэгдүүлэх, хөрсний доройтлыг бууруулах, ээлжлэн тариалалтын техник, технологийн шинэчлэл хийх;
  1. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд агро-ойн аж ахуйнууд байгуулах, суулгац үржүүлгийн төв болон жимс, жимсгэний аж ахуйг хөгжүүлэх, ургамлын генетик нөөцийн ашиглалт хамгаалалт, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх, үрийн аж ахуйг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх нь нэн чухал байна.

Дээрх зорилтуудыг амжилттай хэрэгжүүлснээр иргэдээ хүнсээр бүрэн хангаж, цаашлаад хүнс экспортлогч орон болох төдийгүй олон мянган ажлын байр шинээр бий болж, иргэдийн амьжиргааг дэмжих боломж бүрдэнэ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг “Тэрбум мод” болон “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөртэй нягт уялдуулан хэрэгжүүлэх ёстой.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний суурь зорилгын нэг нь усны нөөцийн хомсдолоос сэргийлэх, хөрс, газрын доройтлыг сэргээх, ажлын байрыг нэмэгдүүлэх явдал юм.

Энэ нь манай улсын тогтвортой хөгжлийн суурь үндэс болно.

Хөрсөө хамгаална гэдэг бол хүнсээ хамгаална гэсэн үг, мөн тусгаар тогтнолоо хамгаална гэсэн үг.

НҮБ-ын судалгаагаар манай улс жилд 2.1 тэрбум ам.доллараар үнэлэгдэх хэмжээний хөрсөө алдаж байгааг анхааруулсан байдаг.

Эрүүл, үржил шимтэй хөрсгүйгээр хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг төсөөлөх боломжгүй.

Манай улсын нийт газар нутгийн дөнгөж 0.7 хувийг эзэлдэг газар тариалангийн эдэлбэр газрынхаа хөрс, түүний үржил шимийг хайрлан хамгаалж, бүтээмжийг нэмэгдүүлж, нөөц боломжийг бүрэн ашиглахад төрийн бодлого чиглэгдэх учиртай.

    Түүнчлэн хөдөө аж ахуйн кластер, ой мод, жимс жимсгэнэ, хүнс үйлдвэрлэлийн агро-паркуудыг түшиглэсэн үйлдвэрлэгч, тариаланчдын шинэ хотхонуудыг бий болгох шаардлагатай байна.

Ингэснээр нийслэл хот, төв суурин газрын хүн амын төвлөрөл саарч, хөдөө орон нутаг дахь ажлын байр олон мянгаар нэмэгдэж, эх байгаль, эрүүл орчиндоо ажиллаж, амьдрах амьдралын шинэ орчин бий болно.

Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,

Монголчууд бид зөвхөн уул уурхайн салбараас гадна хөдөө аж ахуй, газар тариалангаа хөгжүүлж асар их ашиг шим, үр өгөөж хүртэх боломж байна. Үүнд дэлхийн хүн амын өсөлт, хүнсний хангамжийн асуудал ч нөлөөлж байна.

Дэлхийн долоон тэрбум хүн амын 1.6 тэрбум нь манай улсыг тойрон амьдарч байна. Бид усан далайд гарцгүй ч хүн далайд гарцтай ард түмэн. Энэ бол асар том зах зээл. Энэ боломжийг бид ашиглах ёстой.

“Хөтөлгөө морьтой хүн хол явдаг” гэж монголчууд ярьдаг.

Бид уул уурхайн баялгаас гадна, өсөн үржиж, урган арвиждаг хөдөө аж ахуйн баялгаараа энэ том зах зээл рүү гарцгаая.

Энэ цаг мөчөөс эхлэн бид өөрсдөө үйлдвэрлэж, эх орныхоо ариун дагшин хөрсөнд ургасан экологийн цэвэр хүнсээр хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ хүнс экспортлогч орон болох хатуу зорилго тавьж ажиллах шаардлагатай болж байна.

Энэ том зорилтыг ханган хэрэгжүүлэхэд баялаг бүтээгч тариаланчид, ногоочид, жимсчид, малчид, хүнсчид, үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд болон манай ард түмэн Та бүхэн онцгой чухал үүрэгтэй.

Харин төр засаг нь иргэд, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжиж, бодлого нь тодорхой, хэрэгжүүлэлт нь нээлттэй, дэмжлэг нь оновчтой, санхүүжилт нь хүртээмжтэй байж, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, төр-хувийн хэвшлийн түншлэлийг дээд зэргээр сайжруулах ёстой.

Энэ хавар, зун бид хэрхэн ажиллахаас ирэх намрын ажлын үр дүн, иргэдийн хүнсний хангамж шалтгаална.

Ийм ч учраас хаврын тариалалтын эхэн үед Улсын Их Хурлын хаврын чуулганд төрийн тэргүүн биечлэн оролцож, дээрх асуудалд та бүхний анхаарлыг онцгойлон хандуулж, Улсын Их Хурал, Засгийн газрыг өндөр хариуцлагатай ажиллахыг сануулж байна.

Улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллахын зэрэгцээ эх орондоо үйлдвэрлэсэн хоол хүнс, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авдаг эх оронч хэрэглэгч байхыг ард түмэндээ уриалж байна.

Энэ бол эх орноо, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн монгол хүний сэтгэл юм шүү.

Энэ бол жинхэнэ эх оронч үзэл юм шүү.

Өрх бүлээрээ хүнс үйлдвэрлэгч, улс орноороо хүнс экспортлогч болохын төлөө төр засаг, ард түмнээрээ нэгдэн нийлж, нэгэн сэтгэлээр хамтран зүтгэцгээе.

Эцэст нь хэлэхэд эрхэм нөхөд сэтгэл гаргаж, ажлаа хийцгээ.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

ShareTweet

Related Posts

Гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
Нийгэм

2026-04-14 18:15
Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байх заалтаар маргаан үүсгэлээ
Улс төр

2026-03-26 17:38
У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
Онцлох мэдээ

У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг

2026-03-17 14:55
}

Шинэ мэдээ

ЦЕГ: Нийслэлд зам засвар, арчлалтын ажил гүйцэтгэдэг ТӨК-ийн удирдлагууд мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг илрүүллээ

ЦЕГ: Нийслэлд зам засвар, арчлалтын ажил гүйцэтгэдэг ТӨК-ийн удирдлагууд мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг илрүүллээ

by undesten
2026-05-05 10:55
0

Улсын хэмжээнд төрөлт өмнөх оноос 5.7 хувиар буурчээ

Улсын хэмжээнд төрөлт өмнөх оноос 5.7 хувиар буурчээ

by undesten
2026-05-05 10:00
0

49 мянган төгрөгийн нүүрсийг 8 мянган төгрөгөөр борлуулах эрх олгосон албан тушаалтныг яллахаар шүүхэд шилжүүлжээ

49 мянган төгрөгийн нүүрсийг 8 мянган төгрөгөөр борлуулах эрх олгосон албан тушаалтныг яллахаар шүүхэд шилжүүлжээ

by undesten
2026-05-05 08:27
0

Мөнх оршихуй буй Наран, Саран

Мөнх оршихуй буй Наран, Саран

by undesten
2026-05-05 07:58
0

“Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна

“Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна

by undesten
2026-05-04 16:37
3

Татвар төлөлтөөрөө тэргүүлэгч 10 аж ахуйн нэгж

Татвар төлөлтөөрөө тэргүүлэгч 10 аж ахуйн нэгж

by undesten
2026-05-04 14:29
0

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих бүтээн байгуулалтын ажил өнөөдөр эхэлнэ

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих бүтээн байгуулалтын ажил өнөөдөр эхэлнэ

by undesten
2026-05-04 13:07
0

Тавдугаар сарын 2-ноос автобуснаас буухдаа картаа төхөөрөмжид уншуулдаггүй болно

ИРГЭН: Umoney картаас хасагдаж байгаа болон үлдэгдэл мөнгөний хэмжээг харуулдаггүй болсон байна

by undesten
2026-05-04 12:59
0

Нийтийн тээврийн автобусны зогсоолын нэршлийг өөрчилжээ

1000 төгрөгөөр гурван удаа дамжин суух, тухайн өдрөө дөрвөн удаа зорчих нь хэвээрээ гэв

by undesten
2026-05-04 11:52
0

Дорнод, Сүхбаатар аймагт гарсан түймрийн гурвыг нь бүрэн унтрааж, нэгийг нь цурамд орууллаа

Долоо хоногийн хугацаанд өнжмөл шар өвсний түймрийн 16 дуудлага бүртгэгдлээ

by undesten
2026-05-04 11:18
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай