Монгол улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ АН-ынхан дөрөвдүгээр сарын 13-нд Улсын дээд шүүхэд өргөн барьж байсан. Хүсэлтийн дагуу УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаан өнөөдөр товлогдоод байгаа. Гэтэл АН-ынхан хүсэлтээ буцаан татаж байгаагаа өглөө мэдэгджээ.
Энэ талаар АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал:
-Өчигдөр УДШ-ээс гаргасан мэдэгдлийн хариуг бид нар өнөө өглөө өгсөн. Мэдэгдэлд “шүүн таслах ажиллагаа” гэж буруугаар яриад байгаа учир, “Ийм шүүхээр асуудлыг шийдвэрлүүлэхгүй. Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ түр буцаан татлаа” гэх утгатай хариуг бид өгсөн юм.
Тэгэхээр өнөөдөр ямар ч шийдвэр гарах боломжгүй. Шүүх хэлэлцээд хариу өгөхөөр яагаад бүртгүүлэх хүсэлтээ түр буцааж авч байгаагаа хэвлэлийнхэнд тайлбарлана гэв.