Тавантолгой-Цагаанхад чиглэлийн уртыг тээврийг эхлүүлэх талаар БНХАУ-ын талтай зөвшилцсөн байна. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээллээ.
Тэрээр “2022 оны тавдугаар сарын 25-аас зургадугаар сарын 1-ний хооронд Тавантолгой-Цагаанхад чиглэлийн уртыг тээврийг эхлүүлэх талаар БНХАУ-ын талтай зөвшилцлөө. Мөн Шивээхүрэн-Сэхээ боомтын үйл ажиллагаа эхэлсэн. БНХАУ-ын талаас халдвар хамгааллын дэглэмээ баримтлах шаардлагыг тавьж байна. Манай талаас жолоочид Сэхээ болон Ганцмод боомт дээр очих үед ковид илрэхгүй байх чухал. Тиймээс тээвэрт оролцож буй жолоочдын халдвар хамгааллын дэглэмийг сахихад анхаарч ажиллана. Тээвэр эхлээд эрсдэл гарсан тохиолдолд тээврийг зогсоохгүй гэсэн баталгаа байхгүй. Тэгэхээр бид халдвар хамгааллын дэглэмийг урьд урьдныхаасаа илүү сайн баримтлах хэрэгтэй байна” гэлээ.