Оросын Тэнгисийн цэргийн флотын “Маршал Горшков” фрегат Баренцын тэнгисийн усан хилээс “Циркон” хэт авианы далавчит пуужинг амжилттай туршиж, 1000 орчим километрийн тэртээх Цагаан тэнгисийн усан хилд байршуулсан объектыг оновчтой оносон тухай тус орны Батлан хамгаалах яам 28-нд мэдэгдэв.
Өмнө нь Орос “Циркон” хэт авианы далавчит пуужинг олон удаа амжилттай туршсан юм. “Өнөөдрийн Орос” мэдээллийн агентлагийн мэдээлснээр, “Циркон” пуужин нь Оросын далайд суурилсан анхны хэт авианы далавчит пуужин байж, фрегат, крейсер, шумбагч онгоцноос хөөргөж болох бөгөөд хамгийн холдоо 1000 километрийн тусгалтай юм. Уг пуужин нь бүх төрлийн хөлөг онгоц, газрын байг устгах чадвартай бөгөөд пуужингийн довтолгооноос хамгаалах болон агаарын довтолгооноос хамгаалах системээр илрүүлж саатуулах боломжгүй гэжээ.