Тухайн орон нутгийн цагаар 5-р сарын 30-нд нийслэл Оттава хотноо Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Холбооны засгийн газраас улс даяар гар буу импортлох, худалдаалах, тээвэрлэхийг хориглох хуулийн төслийг парламентад дэвшүүлснээ мэдэгджээ. Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Марко Мендицино, Хууль зүйн яамны сайд Дэвид Ламетти нар хэвлэлийн бага хуралд оролцжээ.
Уг хуулийн төсөл нь гар бууг бүх талаар хориглоогүй ч Канад дахь гар бууны тоог үр дүнтэйгээр хязгаарлах юм байна.
Галт зэвсгийн гэмт хэргийг таслан зогсооход зориулсан шинэ арга хэмжээ нь Либерал намын засгийн газрын Канад дахь галт зэвсгийн гэмт хэргийг хянах хамгийн сүүлийн үеийн, зоригтой хууль хэмээн үзэж байна. Либерал нам болон Шинэ ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд эвсэж, парламентын санал хураалтад олонх суудал эзэлдэг тул уг хуулийн төслийг парламентаар хэлэлцэхээр төлөвлөж байна.
Энэхүү хууль нь АНУ-ын Техас мужийн бага сургууль зэрэг газарт олон удаагийн том цар хүрээтэй буудлагын хэргийн дараа боловсруулан гаргаж байгаа аж.