Хан-Уул дүүрэгт буюу Хүннү-2222 хорооллын хажууханд баригдаж байсан барилгын кран унаж хоёр хүн даруулж нас баржээ.
Энэ тухай Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд баригдаж байгаа байгууламж дээр ажиллаж байсан сунадаг авто кран унасан гэх мэдээлэл өнөөдөр 12:52 цагт ирснийг хүлээн авч, шалгаж байна.
Уг ослын улмаас барилга дээр ажиллаж байсан 36 болон 20 настай хоёр эрэгтэй амиа алдсан нь үнэн. Шалгалтын ажиллагааг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс явуулж байна” хэмээн мэдээллээ.