Эдийн засагч Д.Ангар хүлээгдэж буй эдийн засгийн эрсдлүүдийн талаар өөрийн цахим хуудаснаа ийн тайлбарлан бичжээ.
Тэрээр:
– 2023/01/01-нээс иргэд ипотекээ төлж эхэлнэ. Иргэдэд тэгж төлөх орлогын эх үүсвэр бхгүй болсон. Ипотекийн хямрал эхлэж магадгүй.
– Инфляциас үүдэлтэй иргэдийн хоол хүнсний асуудал маш том эрсдэл дагуулна. Муу амлаж байгаа юм биш, Монголд анх удаа hunger буюу “өлсгөлөн” болж магадгүй гэж харж байна.
– Эдийн засгийн нийт эргэлт буурснаар аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн байдал доройтож байна. Монголбанк буруу үед бодлогын хүүгээ эрс өсгөсөн нь бүр нэрмээс болж банкууд зээл гаргахаа зогсоосон. Аж ахуйн нэгжүүдийн хувьд дампуурлын эрсдэл өндөр байна. Монголбанкны бодлогын хүүний өсөлтөөс болж маш олон компани (ялангуяа барилгын) дампуурах нь бараг тодорхой болж байна.
… энэ мэт бичээд байвал зөндөө л асуудал байна. Барагдахгүй олон асуудал байна. УИХ, ЗГ уг нь дээрх асуудлуудыг л ярьж байх ёстой. Гэтэл хэнийг сайдаар томилох вэ гэдэг нь л илүү чухал асуудал бололтой! Сүүлийн хэд хоног шинэ сайд нарын л томилгоо ярьж байна. Өөр юм ярьсангүй. Мань мэт нь ч үнэхээр ойлгохгүй юм!