Монгол Улсын хөгжлийн банкны нийт активын 55.4 хувь буюу 1.6 их наяд төгрөгийн зээл “Чанаргүй” ангилалд орсноос өнгөрсөн хагас жилийн хугацаанд 515 тэрбум төгрөг нь эргэн төлөгджээ.
Тодруулбал, 595.6 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэл бүхий төрийн өмчит есөн компанийн зээлийг шийдвэрлэх тогтоолыг зургаадугаар сард гаргасан. Гэвч үр дүн муутай байгаа тул дахин 30 хоногийн хугацаатай үүргийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд өгснийг Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээлэв.
ХҮСНЭГТ. Хөгжлийн Банканд чанаргүй зээл үүсгээд төлж барагдуулаагүй байгаа төрийн өмчит компаниуд
№ | Зээлдэгчийн нэр/ актив | 548,301 |
---|---|---|
1 | ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ – Буянт Ухаа 1 | 76,890 |
2 | ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ – Буянт Ухаа 2 | 100,764 |
3 | ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ – Хөдөлгөөнт цогцолбор | 25,650 |
4 | Эрдэнэс МГЛ ХХК | 156,947 |
5 | Эрчим хүчний яам | 51,588 |
6 | Эгийн голын УЦС ТӨХК | 49,218 |
7 | МИАТ ТӨХК | 15,030 |
8 | НОСК ХК | 72,214 |
Санхүүгийн түрээс/Ди Би Эм лизинг ХХК | 47,300 | |
9 | ХААДС /Ди Би Эм лизинг ХХК | 47,300 |