Оюу Толгойн гэрээ батлагдсанаас хойш 20 хоногийн дараа
С.Баярцогтын нууц дансанд 9,2 сая доллар орсон нь бүх зүйлийг ярих боллоо. Үнэхээр цаг хугацааны
хувьд ингэж таарах нь эргэлзээ төрүүлээд байгаа.
Үндсэн хуулиндаа газрын доорхи баялаг
Монголын ард түмний өмч хэмээн заасан байдаг ч С.Баярцогт мэтийн нөхдүүдийн
хийдэг ажлын нэг хэсгээр өөрсдийнх нь нууц дансанд ордог байх нь. Үүнийг нь
Монголын ард түмэн ихээхэн \”эгдүүцэж” хүлээн авч байна. Гудамжинд \”эвгүйхэн”
таарвал…. гэж занасан нөхдүүд ч дуулдах юм билээ.
Олон хүний амны \”арчуур” болж яваа
С.Баярцогтоос ээжүүд мөнгө нэхэх юм гэнэ. Учир нь эмнэлгээр дүүрэн өвчтэй хүүхэд
байхад мэдсэн ч мэдээгүй мэт өнгөрчихөөд тусламжийн тухай ярьж суугаа ч ард
түмний өмчийг өөрөө авсан нь илт болж байгаа тул ирээдүй болсон хүүхдүүдийнхээ
төлөө түүнээс мөнгө шаардана гэнэ.
С.Баярцогтын энэхүү дансан дахь мөнгөөр
хэдэн хүүхдийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг барьж мөн утаанаас салах дэд станцыг
барьж болох байсан. Тиймээс одоогийн энэ өвчтэй хүүхдүүд, утааны хордлогоор нас
барж байгаа хүмүүс, нийгэмд тулгамдаад байгаа ихээхэн асуудлуудад түүнийг
буруутгаж эхлээд байна.
Хэрэв тэрээр гэрээг \”хүчээр” монголын
талд нэг их ашигтай биш хувилбараар үзэглэж өгснийхөө төлөө ийнхүү дансандаа
мөнгө хийлгэж байгаа юм бол түүнийгээ хуваалцах ёстой гэсэн иргэн их байх
боллоо. Түүнтэй хамт үзэглэсэн нөхдүүдийг ч шалгахад буруудахгүй байх.
Өөрийнхөө бус өөр хүний нэр дээр мөнгөө байршуулсан байх гэсэн таамаг яригдах
болж.
Өдөр бүр л шахуу тусламжийн гараа
сунгаач, өвчиндөө шаналж байна гэсэн утга бүхий сэтгэл эмзэглэм мэдээлэл хэвлэл
мэдээллийн хэрэгслээр \”явж” байгаа. Аргаа барсан аав, ээжүүд хүүхдийнхээ амийг
авч үлдэх гээд ийнхүү иргэдээс тусламж хүсч байгаа нь энэ.
Харин сүүлийн үед иргэд С.Баярцогт
өөрийн нууц данснаасаа өвдсөн ядарсан хүүхдүүдэд мөнгө зээлээч гэсэн утга санаа
бүхий зүйлсийг ярих болж. Ийнхүү ирээдүйн үр хүүхдүүдээсээ \”хулгайлсан”
мөнгөөрөө одоогийн үр хүүхдүүдийн өвчинтэй тэмцэх санхүүгийн гарцыг шийдэж
өгөөч.