Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийн ёс асуудалд хариуцлага тооцохоор болсон байна.
Тэрээр “Д.Сарангэрэл сайдын болчимгүй үг үйлдэлтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс хүлцэл өчиж байна. Д.Сарансэрэл сайд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн. Үндсэн хуулийн хоёр заалтыг зөрчсөн гэж үзлээ.
Үндсэн хуулийн
-14 дүгээр зүйлд “Хүнийг үндэс, усгаа, хэл, арьсны өнгө, нас, шашин шүтлэг, нийгмийн гарал, албан тушаал, эрхэлсэн ажил, боловсрол, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж үр болно” гэснийг
-19 дугаар зүйлд “Төр хүний эрх эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэснийг тус тус зөрчсөн.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцруулах захирамжийг гаргасан. Мөн Д.Сарангэрэл өөрөө сайдаас чөлөөлөх өргөдлөө өгсөн” гэлээ.
Дараагийн сайд томилогдтол ХНХ-ын саяд, яамны үйл ажиллагааг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан давхар хариуцан ажиллах юм байна.