УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан “ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож 2023 оны төсвийн жилд баримтлах Засгийн газрын бодлого, чиглэлийг танилцууллаа.
Хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг халамжаар бус хөдөлмөр эрхлэлтээр дэмжихэд чиглэсэн “ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ” шилжих шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, халамжийг зөвхөн нэн шаардлагатай зорилтот бүлэгт чиглүүлэх зорилтыг төсвийн бодлогын нэг хэсэг болгож байна.
Цаашид цар тахлын дараах эдийн засгийн бодлогод анхаарч бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлийн таатай орчныг бүрдүүлэх замаар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлж, Монгол хүн бүрийг ажил эрхлэх боломжийг хангахад чиглэсэн дараах арга хэмжээг 2023 оны төсвийн төсөлд тусгаад байна.