Төрийн албанаас өндөр насны тэтгэвэрт гарсан боловч үргэлжлүүлэн ажиллаж байгаа 5100 орчим хүнд жилд 72.9 тэрбум төгрөгийн цалин хөлс, нийгмийн даатгал шимтгэл төлж байна.
Эдгээр хүмүүс төрийн албанаас чөлөөлөгдсөн боловч төрийн албан хаагч гэдэг статустайгаар албан тушаалын үндсэн цалин болон нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг тэтгэврийн хамт нь авч байгаа нь зарчмын хувьд таарахгүй юм.
Тиймээс төрийн албанд тавигдах нийтлэг шаардлагад төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрч төрийн албанаас чөлөөлөгдөөгүй байх гэсэн шаардлагыг нэмж тусгалаа. Эдгээр хүмүүс шаардлагатай гэвэл төрийн байгууллагат гэрээний үндсэн дээр зөвлөх үйлчилгээ тохирсон хөлсөө авах нь нээлттэй байх болно.
2023 оны Төсвийн тухай хууль даган Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орж эдгээр цалин авахын зэрэгцээ тэтгэвэр авч байгаа 5100 хүнийг чөлөөлж оронд нь залуучуудыг ажлын байраар хангах болжээ.