Тээврийн цагдаагийн албанаас 7 машин мөргөж, 2 хүүхэд гэмтээсэн ослын талаар мэдээлэл хийлээ.
ЦАГДААГИЙН ХОШУУЧ Г.ОТГОНТАМИР:
– 2022 оны 9 дүгээр сарын эхний байдлаар зам тээврийн ослын улмаас 426 хүний амь нас хохирч, 2150 хүн гэмтсэн. Согтуургаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42037 зөрчлийг цагдаагийн байгууллага илрүүлснээс жолооч биш болон эрхээ хасуулсан 23834 зөрчлийг ирүүлсэн.
– 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18 цаг 53 минутад “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны хойд замд Ланд -200 автомашины жолооч эсрэг урсгал руу орж, 7 машин автомашин мөргөж, гарцаар гарч байсан 12 настай хоёр явган зорчигчийг мөргөж гэмтээсэн” гэх цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирсэн.
– Хэргийн газрын үзлэг хийгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Осол өртсөн явган зорчигч хүүхдүүд эрүүл мэндийн байгууллагын хяналтад байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байна.
– Цагдаагийн байгууллагаас тухайн осол гаргасан иргэнээс архи, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх болон мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад ямар нэгэн зүйл хэрэглээгүй гэдэг нь тогтоогдсон. Харин иргэн жолооны курст сураагүй, жолооны үнэмлэхгүй байсан.
– Уг ослыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Хэргийг шүүх эцэслэн шийднэ.
Тухайн осол, хэргийг үйлдсэн жолооч 1993 онд төрсөн, эмэгтэй “М” нь энэ оны 10 дугаар сарын 10-ны орой 18 цагийн орчимд найз залуу болох “Б”-г согтуугаар автомашин жолоодуулахгүй байх зорилгоор түүний төрсөн ахын эзэмшлийн “Toyota Land Cruiser” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа дээрх ослыг гаргасан байжээ.