Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс, О интертаймент, \”Үнэн худлын дэнс” нэвтрүүлгийн баг, \”Wellness” эмнэлгийнхэн хамтран хүүхдүүд баярлуулжээ.
Үйл ажиллагааг зохион байгуулагчид тус цагдаагийн хэлтэст хамаардаг айл өрхийн 600 гаруй хүүхдийг баярлуулан, шинэ жилийн бэлэг, дулаан хувцас өгөв. Мөн \”Wellness” эмнэлгийнхэн хүүхдүүдэд витамин, амин дэм зэргийг өгч, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн үзлэгийг хийж үйлчилсэн юм.
\”Амьдралын боломж муутай ч үр хүүхдээ хүмүүжүүлэн, амьдралын төлөө тэмцэж байгаа, бага ч гэсэн тусламж, дэмжлэг, урам, сэтгэлийн үг хэрэгтэй байгаа айл өрхийн хүүхдүүдийг сонгон авч шинэ жилийн баярын бэлэг, мэндчилгээ хүргэж байна” гэж зохион байгуулагчид ярьсан.
Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хүүхэд баярлуулсан алба хаагчдынхаа ажилд өндөр амжилт хүсье.