Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан “Энэ амралтын өдрөөр буюу бүтэн сайн өдөр гэхэд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хоёр урсгалыг нээнэ. Одоогоор 500 орчим метр замын хучилтыг хийж, тэмдэг тэмдэглэлийг хийснээр Улаанбаатараас Дархан чиглэлийн авто замын хоёр урсгалыг албан ёсоор нээхээр болж байна” гэв.