ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзоригийг албан тушаалаас нь чөлөөлжээ. Харин түүний оронд ЗХЖШ-ын I орлогчоор ажиллаж буй Бригадын генерал С.Ганбямбыг ЗХЖШ-ын даргаар томилохоор Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хурлаар дэмжжээ. Улмаар С.Ганбямбыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, ирэх өдрүүдэд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн албан тушаалд нь томилно гэх мэдээлэл байна.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2019 оны аравдугаар сарын 4-нд Зэвсэгт хүчний жанжин штабын даргаас А.Ганбатыг чөлөөлж, Д.Ганзоригийг томилж байсан билээ.