ЗГХЭГ-ын дарга асан Ц.Нямдорж Монгол улсаас Хонконгт суугаа Ерөнхий консулд яригдаж байгаа талаар мэдээлэл тархаад байна. Эх сурвалжийн мэдээлснээр энэ нь баттай бөгөөд тэрээр ЗГХЭГ-ын суудлыг тавьж өгөхдөө намын удирдлагатайгаа энэ талаар тохирсон гэжээ.
Үүнээс өмнө түүнийг Янгугийн Содбаатарын оронд ЕТГ-ын дарга болох нь гэж шуугиж байсан юм.
Хонконг дахь Ерөнхий консулын газар /Макаог хавсардаг/ одоогоор тэргүүнгүй байгаа. Ерөнхий консулаар ажиллаж байсан Г.Жаргалсайхан, гэр бүлийн хүн болох Д.Оюунхорол нь Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар томилогдсон учир өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөд удаж байна.
БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонконг, Макаогийн бизнес эрхлэгчид болон аж ахуйн нэгжүүдээс Монгол улсад хөрөнгө оруулсан нь чамгүй их, үүнчлэн монголчуудад залилуулсан, дээрэмдүүлсэн тохиолдол багагүй байгаа тул МАН-ын удирдлагын түвшинд хуулийн салбарыг олон жил тэргүүлсэн Ц.Нямдоржийг “яг тохирно” гэж үзэж байгаа бололтой.