Дархан-Уул аймгийн “Оюуны Ирээдүй” цогцолбор сургуульд хий алдагдаж, 30 гаруй сурагч, ажилтнууд эмнэлэгт хүргэгдсэн нөхцөл байдалтай байгаа юм. Одоогийн байдлаар шалтгаан нөхцөл тогтоогдоогүй байгаа бөгөөд урьдчилсан байдлаар тус сургуульд байрлах цайны газраас газ алдагдсан байж болзошгүй, мөн нэр бүхий сурагчид нулимс асгаруулагч хий цацсан байж болзошгүй гэсэн мэдээлэл байна.
Тус асуудлаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад, “Нийт 31 хүүхэд, 6 том хүн эмнэлэгт хэвтүүлээд байна. 2 том хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Нэг нь ухаан балартсан ярьж чадахгүй байдалтай, нөгөө нь мөчид татаад байна толгой хүчтэй өвдөөд байна гэсэн зовуурьтай байгаа. Одоогийн байдлаар 31 хүүхдэд эмчилгээ хийж байгаа бөгөөд бүх хүнд хоолой хорсох, толгой өвдөх зовуурьтай байгаа талаар мэдээллээ.