Орон нутагт дизель түлшний нийлүүлэлт тасалдаж байгааг өмнө мэдээлсэн билээ.
Харин өнөөдөр нийслэлд цөөн хэдэн шатахуун түгээх станцыг эс тооцвол дизель түлш зарахгүй байна. Иймд нийлүүлэлтийн талаар Ашигт малтмал, газрын тосны газраас тодрууллаа.
Тус газраас “Дизель түлшний татан авалтад саад учраад байсан. Иймд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, үүссэн асуудлыг шийдвэрлэсэн тул өнөөдөр, маргаашдаа ОХУ-аас 20-30 вагон дизель түлшийг татан авахад бэлэн болоод байна.
Дизель түлшний хомсдол үүсэхгүй” хэмээх мэдээлэл өгөв.