Нийгмийн сүлжээнд нийслэлд 36 цагийн турш үргэлжилсэн цас орно гэх мэдээлэл тархаад байна.
Тэгвэл энэ мэдээлэлтэй холбогдуулан ЦУОШГ-аас тайлбар хийлээ.
Тодруулбал, “Олон нийтийн сүлжээгээр явж буй /36 цаг цас орно/ гэсэн мэдээнд тайлбар хийх нь: Улаанбаатар хот орчмоор арван нэгдүгээр сарын 27-нд цас орж, 28-нд агаарын температур эрс хүйтэрч, хүйтнээсээ цас хялмаалж, ялимгүй цас орно. Үргэлжилсэн их хэмжээний цас орохгүй” гэжээ.