Африкийн Мозамбик улсын шүүх эх орондоо 2 тэрбум долларын хохирол учруулсан төрийн удирдах албанд ажиллаж байсан хүмүүсээ шүүж эхэллээ.
Эдгээр хүмүүсийн дотор тус улсын экс ерөнхийлөгчийн хүү болон экс сангийн сайд гэх мэт нөлөө бүхий хүмүүс багтсан байна.
Тэд 2012-2013 оны хооронд гадны банкуудаас ихээхэн хэмжээний мөнгийг ЗГ-ын нэр дээр зээлсэн бөгөөд уг зээлээ парламентын гишүүд болон ард түмнээсээ нуусан болох нь тогтоогджээ.